●Товч намтарШУТИС-ийн Компьютер Шинжлэх Ухаан-Менежментийн ангид сурч байхдаа Сасэбо Технологийн Мэргэжлийн Сургуульд тэтгэлэгээр суралцсан. Түүний дараа Чиба Их Сургуулийн Технологийн Факультетийн Цахилгаан Электрон Инженерийн ангийг бакалавр зэрэгтэй төгссөн. Улмаар тус сургуулийн технологийн факультетийг техникийн ухааны магистр зэрэгтэй төгсөж дүүргэсэн. Түүний дараа Японы томоохон цахилгаан үйлдвэрлэгч компанид ажилд орсон ба одоо тус сургуулийн захирлын албан тушаал хашиж байгаа.2018 он 9 сар 21 өдөр БААСАН12The Shinro Shimbun Mongolia EditionШинэхэн барилгатай Шинэ Монгол Коосэн Технологийн КоллежШирнэн овогтой Буянжаргал“КООСЭН КЛУБ” –ИЙН НӨЛӨӨГӨӨР ШИНЭ МОНГОЛ КООСЭН СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДСАНБА ЦААШИД МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЗОРИЛГОТОЙ.Би Монголд төрж өссөн. ШУТИС-ийн Компьютер техникийн менежментийн сургуульд элсэж мэдээллийн технологийн талаар судалсан. элсэн орж, мэдээллийн технологийн талаарх хичээл судалж байсан. Үүний дараа Сасэбо Сасэбо технологийн коллежид тэтгэлэгээр суралцсан.Мөн түүний дараа Чиба Их Сургуулийн Инженерийн Факультетийн Цахилгаан Электрон Инженерийн ангид 3-р курсээс шилжин орох боломжтой байсан тул Чиба Их Сургуулийн бакалаврын ангид 2 жил суралцаж төгссөн. Үүний дараа ч гэсэн “мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ илүү их гүнзгийрүүлье ” гэж бодоод Чиба Их Сургуулийн магистрийн ангид дэвшин суралцсан. Мөн түүнчлэн Чиба Их Сургууль нь Илиной Их Сургууль(Америк, Иллиной муж)-тай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулсан байсан тул докторын зэрэг хамгаалахаар Илиной Их Сургуульд суралцан, Америкийн шилдэг судалгаа шинжилгээний арга барилаас ч гэсэн суралцаад ирсэн.Мөн их сургуулиа төгссөний дараа Японы томоохон Цахилгаан электроникийн компани компанид ажилд орсон. Их сургуульд сурч Одоо Шинэ Монгол Коосэн Технологийн Коллеж (Монгол улс, Улаанбаатар)-ийн захирлын албан үүргийг гүйцэтгэдэг Ширнэн Буянжаргал. Оюутан байхдаа Сасэбо Сасэбао технологийн коллеж (Нагасаки муж, Сасэбо хот) болон Чиба Их Сургууль (Чиба хот) –д тус тус суралцаж байсан ба сургуулиа төгссөний дараа Япон улсыг төлөөлөх томоохон Цахилгаан электроникийн компанид ажилласан туршлагатай ба Япон Монгол 2 оронд талаар маш сайн мэддэг нэгэн. Тус ярилцлагаар Ш. Буянжаргал захирлын туулж өнгөрүүлсэн амьдрал болон Шинэ Монгол Коосэн Технологийн Коллежийн онцлог, давуу талыг асууж тодруулахын зэрэгцээ Япон улсад суралцахыг төлөвлөж буй монголын оюутан залууст хандаж хэлсэн үгийг дамжуулж байна.мэдсэн мэдлэг, ур чадвараа ашиглан Үйлдвэрлэлийн автоматжуулалтын системийг зохион бүтээх инженерээр ажиллаж байсан ба түүний дараа ажлаасаа гарч, Шинэ Монгол Коосэн Технологийн Коллежийг байгуулахад гар бие оролцон ажилласан.Яг адилхан болгож өөрчлөх үйлдвэрлэгч компанид ажилласан байсан миний бие яагаад Шинэ Монгол Коосэн Технологийн Коллежийг үүсгэн байгуулахад оролцон, сургуулийн захирал болсон учир нь 2008 онд Япон улсын Технологийн коллеж сурч байсан монгол хүмүүсийн нэгдэн байгуулсан “Коосэн Клуб” хэмээх баг хамт олон маш их нөлөөлсөн юм. Энэхүү клубийн гишүүд хоорондоо “Монгол эх орныхоо төлөө юу хийж чадах вэ” хэмээн үргэлж ярилцдаг байсан ба энэ ярианы дундаас “Суурь боловсрол эзэмшсэн сургуулийн боловсрол эзэмшсэн сурагчид элсэн орох боломжтой, өндөр түвшний мэдлэг, ур чадвар эзэмших боломжтой Японы коосэн сургуулиуд шиг боловсролын байгууллагыг Монголд ч гэсэн бий болговол дээр юм бишүү” гэсэн шийдэл гарч ирсэн.Монгол улс Япон улстай харьцуулвал хөгжиж буй орон учраас үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагатай улс юм. Шинэ Монгол Коосэн Технологийн Коллежийг 2014 онд байгуулахаар болсон юм.Ирэх жил анхны элсэгч нар маань төгсөх учраас тус сургуульд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа ашиглан, нийгэмд өөртөө итгэлтэй ажиллаж хөдөлмөрлөхийг хүсч байна. Ялангуяа ажилд орох тухайд бол технологийн өндөр хөгжилтэй Япон засах ажилд орж, тэндээ 5 орчим жил ажиллахын зэрэгцээ маш их өндөр түвшний мэдлэг, ур чадвар, туршлага хуримтлуулаад, эх орондоо буцан ирж, технологи, ноухауг дараа хойч үеийнхэндээ зааж сурган, түүгээр ч барахгүй Японы тэдгээр үйлдвэр компаниудыг Монголд оруулж ирэн, Монгол хэмээх улсыг одоо байгаагаас илүү их баян чинээлэг болгохын төлөө хувь нэмрээ оруулж чадвал маш их баяртай байх болно.ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛЫГ ТАНИЛЦУУЛЪЯ.ЯПОН УЛС СУРАХ ОРЧНООР БҮРЭН ХАНГАГДСАН БАЙДАГ ТУЛ ТА БҮХЭН ЗААВАЛ ЯПОН УЛСАД СУРАЛЦААРАЙ.Одоо та бүхэнд Шинэ Монгол Коосэн Технологийн Коллежийн онцлог, давуу тал болон тус сургуульд элсэн орсноор эзэмшихийг хүссэн ур чадвар, мэдлэгийн талаар яръя.Тус сургууль нь цахилгаан электрон инженерийн анги, механик инженерийн анги, барилгын инженерийн анги, материалын инженерийн анги гэсэн 4 ангийг нээж, ерөнхий боловсролын сургалтаас гадна мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг эзэмших хичээлүүд маш ихээр оруулж өгсөнөөрөө онцлог. Мөн гадаад хэлний хичээлийн сургалтыг ч гэсэн онцгой анхааран, 1-р курсээс эхлэн япон хэл болон англи хэлний сургалтыг хавсран хэрэгжүүлж байгаа.Бидний бэлтгэхийг зорьж буй боловсон хүчний дүр төрх бол “харилцааны ур чадвартай инженер” –ийн боловсон хүчнийг сургах зорилго бол тус сургуулийн боловсрол сургалтын чиг бодлого хэмээн жишээ дурьдаж болно. Үүний тулд дараах 2 чадварыг эзэмшүүлэхээр бүх хүчээ дайчлан хичээж байна. Нэгдүгээрт “харилцаан ур чадвар” юм. Нийгэм буюу ажлын талбар дээр маш олон янз бүрийн хүмүүстэй харилцаж, ажил үүргээ гүйцэтгэх шаардлага гардаг. Зарим тохиолдолд иргэншил өөр буюу гадаадын иргэдтэй хүртэл хамтран ажиллах ажил үүрэг ч гэсэн олон байдаг. Өнөөгийн даяарчлагдсан нийгэмд хэн бүхэн эзэмших ёстой ур чадваруудыг заавал эзэмшээсэй гэж хүсч байна. Хоёрдугаарт “Өөрт тулгарсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж чадахуйц ур чадвар” юм. Энэ ур чадвар бол зөвхөн ажил мэргэжил төдийгүй ахуй амьдрал дахь бэрхшээлтэй асуудлыг ч гэсэн шийдвэрлэх чадварыг хэлж байгаа юм. Хүний нийгэмд зовж зүдэрдэггүй хүн, хэцүү бэрхшээлтэй тудгардаггүй хүн байхгүй шүү дээ. Энэхүү бэрхшээлтэй асуудалтай тулгарсан үед заавал тухайн асуудлыг шийдвэрлэх, гарц олох чадварыг эзэмшээсэй гэж хүсэж байна. Мөн түүнчлэн “Мөрөөдөлтэй байх”, “Эрүүл байх”, “Аливаа зүйлийг шинжлэх ухаанч шийдлээр харах чадвар” зэрэг ур чадвар ч гэсэн чухал гэдгийг ойлгосон. Хүн мөрөөдөлтэй байх тусмаа илүү их хичээл зүтгэл гаргадаг ба тасралтгүй байнга хичээж зүтгэсэний үр дүнд тэсвэр тэвчээртэй байх чадвартай болдог. Мөн бас хүн ажил, ахуй амьдрал дээрээ ч гэсэн бие махбодь нь эрүүл бус байвал юу ч хийж чадахгүй учраас эрүүл мэндээ хамгаадлах ур чадварыг ч гэсэн эзэмшүүлэхийг хүсч байна. мөн ур чадвартай, мэргэжшсэн инженер болохын тулд зөвхөн заасан зүйлийг цээжлэх бус заасан зүйлийг илүү гүн гүнзгий эргэцүүлэн бодож тунгаан, үргэлж асуулт асуун, тухайн сэдвийн өргөн цар хүрээнд судлан, мөн чанарыг олох, эрэлхийлэх ур чадварыг эзэмшүүлэхийг хүсч байна. Дээр дурьдсан эдгээр ур чадваруудыг эзэмшсэнээр нийгэм болон ажлын талбар дээр ямар ч асуудалгүй ажиллаж хөдөлмөрлөж чадна гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд Япон улсад суралцахаар зорьж буй оюутан залууст хандаж үг хэлье. Би Сасэбо Технологийн Мэргэжлийн Сургууль болон Чиба Их Сургуульд суралцан, японы улсын боловсролын чанар, технологийн өндөр хөгжлийг үнэхээр биширсэн.Япон улс нийгмийн аж амьдралын хувьд ч гэсэн Монгол орноос хамаагүй илүү нөхцөл боломжтой.Япон улсад суралцсанаар маш их олон зүйлийг сурч мэдэх боломжтой. Мөн Япон улс Монгол улстай харьцуулахад бүхий л боломжоор хангагдсан байдаг учраас маш сайн төлөвлөсөн зорилго, эргэж буцахааргүй хатуу шийдвэр, хүсэл эрмэлзэлгүй бол “Hungry Spirit”–г алдах ч магадлалтай. Япон улсад суралцахаар төлөвлөж буй та бүхэн маш бодитой мэдээ мэдээллэ цуглуулахын зэрэгцээ маш сайн төлөвлөсөн зорилго тавин Япон оронд ирж суралцаарай. Та бүхэнд амжилт хүсье.ШИНЭ МОНГОЛ КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖХУРЦ ӨНЦӨГ“ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРТАЙ ИНЖЕНЕР”-ИЙГ БЭЛТГЭХ
元のページ ../index.html#12