ShinroShimbun_MongolEdition_01
8/12

8The Shinro Shimbun Mongolia Edition―Ажлын агуулга, үүргийн талаар ―Ямар үед хийх бүтээл хүсэл тэмүүлэл их байдаг вэ?Тоног төхөөрөмж бол техник учраас байнга шинэчлэгдэн боловсронгуй болсоор байдаг.Шинэ техник төхөөрөмжийн талаар маш их мэдлэг хуримтлуулах нь давуу талтай гэж бодож байна. Мөн түүнчлэн телевизийн салбарт Япон улсад үйлдвэрлэгдсэн техник төхөөрөмж дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхий даяар олон улс оронд Японы техник төхөөрөмжийг ашиглагддаг.Тиймээс Япон улсад техник технологийг эзэмшиж чадвал дэлхийн хаана ч очиж ажиллах боломжтой нь бас нэгэн давуу тал болдог. Мөн бас үйлчлүүлэгч нарт техник төхөөрөмж ашиглах зааврын талаар лекц сургалт явуулдаг ба тухайн үед үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж хангалттай дүүрэн байвал би ч гэсэн улам ихээр ажиллах хүсэл тэмүүлэлтэй болдог. Манай компанийн техник төхөөрөмжийг ашиглан, миний бие координаторын үүргийг гүйцэтгэсэн нэвтрүүлэг бэлтгэн, миний нэрээр уран бүтээл гарвал би маш их баярладаг.―Ажлын талаарх мөрөөдөл, зорилгын талаар сонирхуулвал?Биелэгдэх эсэхийг мэдэхгүй байна л да, би 2 мөрөөдөлтэй. 1 дэхь нь би өөрийн компанийг Монгол улсад салбар компани нээх явдал. Салбар компани нэмэгдэх тусам ашиг орлого өсөх нь компанийн хувьд хамгийн том зорилт шүү дээ. Мөн нөгөө талаар өөрийн эх орондоо өөрийн эзэмшсэн мэдлэг мэргэжлийгашиглан, техник төхөөрмжийг өөрийн эх орондоо нутагшуулах хүсэлтэй байна. Үүний үр дүнд Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. 2 дахь нь хувийн зураглаачаар Холливиуд зорих хүсэл. Кино урлагийн салбарт мэдээж Америк улс дэлхийд тэргүүлдэг учраас Холливиудад өөрийн ур чадварыг нэмэгдүүлэхийг хүсч байна.Аль мөрөөдөл маань биелэх эсэхийг мэдэхгүй байгаа ч гэсэн аль болох хоёуланг нь хэрэгжүүлэхийг хичээж байна.―Мэргэжлийн сургуулиа төгсөөд ажилд орох хүртэлх хугацаандаа юу хийж байсан тухай ярина уу.Мэргэжлийн сургуульд дуу авианы талаарх хичээл хангалттай сайн орсон учраас маш их сонирхолтой байсан ба төгсөлтийн шалгалтын үеэр камераар бичлэг хийх ямар их сонирхолтойг мэдэрсэнээр түүнээс хойш дүрс бичлэгийн талаарх илүү ихээр судлах болсон.Ийнхүү дүрс бичлэгийн компанид ажилд орохоор ажил хайж эхэлсэн ба төгссөнн сургуулийн багш маань танилцуулсан компани бол одоо миний ажиллаж байгаа компанид ажилд орсоноор өнөөг хүртэл тасралтгүй ажилласаар байна.―Монголд буцаж ирээд дахин Япон улсад суралцахаар явж чадсан уу?Тийм ээ. Аялалын зорилгоор явж ирсэний дараа 2 жил орчим янз бүрийнажил хийж байсан ба тухайн ерөөсөө Япон явах 2018 он 9 сар 21 өдөр БААСАНГанбаатар овогтой Энхбаатар хугацаанд сургалтанд хамрагдсан ба түүний дараа шууд Монгол руугаа ирэх нь хайран санагдаад Японы мэргэжлийн сургуульд дэвшин суралцахаар төлөвлөж эхэлсэн. Тэгж байтал Акустик Технологийн Мэргэжлийн Сургуулийн захиралтай уулзах завшаан таарч, танай сургуульд элсэн орохыг хүсч байна хэмээн дамжуулан хэлүүлтэл, манай сургуулийн шалгалтанд тэнцвэл болно шүү дээ гэснээр анхны монгол хүнийг элсүүлсэн түүхтэй.тодорхой ярина уу. Манай компани кино-телевизийн зураг авалтанд ашиглагддаг камер, 3 хөлт тулгуур, микрофон зэрэг хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компани юм. Буцаагдсан тоног төхөөрөмжийн засварын үйлчилгээ бас үзүүлдэг ба дараагийн үйлчлүүлэгчид бүрэн бүтэн ажиллагаатай тоног төхөөрөмжөөр үйлчлэх боломжийг бий болгодог. Мөн түүнчлэн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээнээс гадна тоног төхөөрөмжийн хамт зураг авах газар руу дагаж яван, үйлчлүүлэгчтэй хамт дуу, дүрс бичлэг хийдэг ба “ийм нэвтрүүлэг хийх хэрэгтэй байна” гэсэн хүсэлт бидэнд ирвэл, зураг авалт, нэвтрүүлэг бэлтгэх зэрэг “координатор”-ын ажил үүргийг Япон улсад суралцах монгол оюутан залуучуудын тоо улам ихэссээр байгаа.Отгонтэнгэр Их Сургууль (Монгол, Улаанбаатар хот)- ийн япон хэлний ангийг төгссөний дараа Япон улсын мэргэжлийн сургуульд суралцсан ба одоо Сircle ХХК (Төв компани Токио, Шинжюкү дүүрэг)-д ажилладаг Энхбаатар Ганбаатарын өнөөг хүртэлх туршлага, түүний Япон улсад хэрхэн суралцаж байсан тухай зөвөлгөө, одоогийн хийж буй ажлын талаар ярилцсан.гүйцэтгэдэг. Мөн хувийн зураглаач, видео инженерийн ажил үүргийг гүйцэтгэхээр зураг авалтын газар руу явах тохиолдол ч байдаг. ―Япон улсад ирээд тулгарч байсан хамгийн хэцүү бэрхшээл юу вэ?Соёлын ялгаа болон хэл нэвтрэлцэх асуудал хамгийн хэцүү байсан. Япон хэл бол бусад гадаад хэлтэй харьцуулахад нюансын ялгаа маш их гардаг. Тухайлбал “Кэккоү дэсү (болно, хангалттай)” гэсэн үг хэллэг нь үгүйсгэсэн болон баталсан 2 утгаар хэрэглэгддэг. ба эхний баталсан хэлбэр нь харилцагч этгээдийн сэтгэл хөдлөлд нийцүүүлэн хэрэглэх шаардлагатай байдаг учраас энэ нь гадаад хүмүүст маш их хэцүү байдаг.Мөн түүнчлэн Япон улсын эрт үеэс уламжлал бүхий хүмүүсийн харилцааны хэв маяг гадаад оюутнуудад маш хэцүү бэрхшээлтэй байдаг. Манай монголчуудад харилцаж буй этгээдийн нийгэмд эзлэх байр сууринаас хамааран өөрөөр харьцдаг хэв маяг байдаггүй бөгөөд харин Япон улс энэ асуудлыг маш чухалд тооцдог. Би анх ажилд ороод компанийн удирдах албан тушаалтан болон өөрөөсөө ахмад настай хүмүүстэй хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэлгүй харьцаж, алдаа гаргаж байсан ба хэлэхийг хүссэн зүйлээ хэлсэнээр яагаад япон хүмүүсийг уурлуулж байснаа ч бүрэн ойлгохгүй байх тохиолдол байдаг ба үүнээс шалтгаалан япон хүмүүстэй харилцах цаашдын харилцаанд ч гэсэн төвөгтэй асуудал үүсэх магадлалтай байдаг учраас Япон улсад суралцахаар төлөвлөж, зорьж буй оюутан залуус та бүхэн өмнө нь Япон улсад сурч, ажиллаж байсан туршлагатай хүмүүс, япон хэлний багш нараас Япон улсын хүний нийгмийн харилцааны зааг ялгаа, түвшин зэргийн талаар,мөн Япон хэлний нюанс бүхий онцлог үг хэллэгийн талаар урьдчилан сайн зөвөлгөө, мэдээлэл авах нь зүйтэй шүү гэдгийг захиж хэлмээр байна.―Япон хэлийг хэрхэн сурч байсан бэ.Би эхлээд хэрхэн Япон хэлээ сайжруулах талаар арга бодсон. Эхлээд мэдээ үзэх. Утгыг нь ойлгохгүй ч гэсэн өдөр бүр байнга үзэх. Мэдээ гэдэг нь улс төр, эдийн засаг, олон улсын харилцаа, гэмт хэрэг гэх мэт олон төрлийн сэдвийг хамарсан мэдээнүүд байдаг. Толь бичиг эргүүлж сууснаас өдөр бүр мэдэхгүй ч гэсэн янз бүрийн салбарын үг хэллэг сонсож байсан нь илүү үгсийн сан нэмэгдэж, цээжлэгддэг.Варьете шоу үзэх ч гое юм. Түүний үр дүнд япон хэлний нюансыг нилээн ойлгодог болж ирсэн. Түүний зэрэгцээ хүндэтгэлийн үг хэллэгийн хувьд бол манай компани дээр ирдэг маркетингийн мэргэжилтэнгүүд, үйлдвэрлэгч компанийн хүмүүсийн яриаг сонсоод тэдгээр хүндэтгэлийн үг хэллэгийг цээжилж эхэлсэн. Ийнхүү компанийн бусад ажилтнууд намайг “Хүндэтгэлийн үг хэллэг сайн хэрэглэдэг болжээ” гэх болсон ба одоо ч гэсэн бүрэн хангалттай биш хэдий ч бага багаар дээшилж байгаа гэж бодож байна. ―Ярианы төгсгөлд Япон улсад суралцахаар одоо Монголд япон хэл сурч байгаа оюутан залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ.Япон улсад гэнэт шууд ямар ч бэлтгэлгүй ирвэл шоконд орж, стресс хуримтлагддаг ба бие даан амьдрахын төлөө гадаад улс оронд ирсэн гэдгээ маш сайн ухамсарлан, оюун санаа, сэтгэл зүйгээ маш сайн бэлдэхийг захиж байна. Япон улсын цалин хөлс өндөр учраас нийгэмд хөдөлмөр эрхлэх болсноор мөнгө хуримтлах боломжтой байдаг. Сайн тал их байдаг хэдий ч хэцүү бэрхшээлтэй тал ч гэсэн байдаг. Яаж ч байсан Япон улсад амьдарч байгаа найз нөхөд, таньдаг туршлагатай хүмүүсээс Японд улсад хэрхэн суралцах талаар яавал дээр вэ гэж мэдээлэл сайн авах нь зүйтэй гэж захиж хэлмээр байна. Япон явахаар үнэхээр шийдсэн бол дундаас нь аль болохоор болихгүй байсан нь дээр. Хэрэв дундаас нь болихоор шийдвэл хайран цаг, мөнгөний гарз болно. “Маш сайн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй шүү” гэдгийг маш сайн ухамсарлан, Японд ирвэл сайн сайхан ирээдүй хүлээж байгаа учраас мөрөөдлөө биелүүлэхийн төлөө та бүхэн хичээгээрэй.ЯПОН ОРНООР АЯЛСАН АЯЛАЛ МААНЬ ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ ХҮСЭЛ, ЗОРИЛГО БИЙ БОЛГОСОН―Япон улсад ямар боломж олдохгүй байлаа. шалтгаанаар ирж байсан бэ?Тэгээд 2002 онд нөгөө эгч маань Японы Кино –Телевизийн Анх Япон улсад 2000 оны 10 Дуу Бичлэгийн Холбоо (төв сард ирж байсан.компани Токио, Сэтагаяа Монгол улсын Отгонтэнгэр Их дүүрэг) –ны дадлагажигч авах Сургуулийн япон хэлний ангид тухай мэдээлэл надад дуулгасан япон хэл сурсан. Тэгээд 2000 нь тухайн үед миний хүсэл онд төгсөөд тус сургуулийг мөрөөдөлтэй яг цаг нь таарч, төгсөөд, ямар ажил хийх вэ гээд дадлагажигчаар Япон улсад бодоод байж байтал Япон улсад ирэх боломж олдсон юм.амьдардаг эгч маань “Чи Япон Ийнхүү хагас жилийн улсад ирж үзэхгүй юм уу?” хэмээн урилга хүлээн авсан юм.Тэгээд 3 сарын богино хугацааны аялалын виз мэдүүлэн, Япон улсад анх ирж үзэж байлаа. Тухайн үед Монгол улс социалист нийгмээс ардчилсан нийгэм рүү бүрэн шилжиж дуусаагүй үе байсан бөгөөд эдийн засгийн хувьд хүнд хэцүү байсан учраас хөгжлөөрөө тэргүүлэгч орон руу явж үзэх хүсэл ч их байсан.Ийнхүү Япон хэмээх сайхан оронд анх ирээд маш олон сайхан газраар явж үзээд, энэ улсад сурах хүсэл зорилго бий болсон. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТҮРЭЭСИЙН КОМПАНИД АЖИЛЛАХЯПОН УЛСАД СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН ЗАЛУУСТ ХЭЛЭХ ҮГХУРИМТЛУУЛСАНЫ ҮНДСЭН ДЭЭР ГАДААДАД СУРАЛЦАХТУРШЛАГАТАЙ ХЭН НЭГНЭЭС МЭДЭЭЛЭЛ ОНЦГОЙ СУРВАЛЖИЛГА

元のページ  ../index.html#8

このブックを見る