8The Shinro Shimbun Mongolia Edition―Ажил хийх урам зориг, идэвх зүтгэлийн талаар?Юм худалдан авахаар ирсэн үйлчлүүлэгч, хэрэглэгч нар үйлчилгээнд маань сэтгэл ханамжтай байх явдал нь бидний ажил хийх урам зоригийг нэмэгдүүлдэг. Дэлгүүрийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсоноос хойш ажилтнуудтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр бараа бүтээгдэхүүний байрлал, байршил, өрөлт зэргийг өөрчлөн шинэчилж, үйлчлүүлэгчийн зорчих хэсгийг өргөн болгосон ба энэхүү шинэчлэлт өөрчлөлтийг маань үйлчлүүлэгчид ихэд сайшаан, “Танай дэлгүүр гоё болсон байна” гэж хэлсэнд их урам зориг авсан.―Чинбат аа, өнөөг хүртэлх ажил амьдралынхаа талаар танилцуулна уу.Би Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрж өссөн. Анх 2002 оны 11 сард буюу 15 настайдаа Япон улсад ирж байсан ба Мэйтокү Гижюкү Ахлах Сургуульд /Коочи муж Сүсаки хот/ элсэн суралцах зорилгоор ирж байсан. Өөрөөр хэлбэл Япон улсад сумогоор хичээллэхээр ирсэн ба гол зорилго нь мэргэжлийн сумо бөхийн түвшинд хүрэх төлөвлөгөөтэй байсан. Ахлах сургуулиа төгссөний дараа Кюүшюү Мэдээллэл Технологийн Их Сургуулийн Менежментийн Мэдээлэл Зүйн ангид элсэн орж, менежментийн ухаанд суралцахын зэрэгцээ сумогийн холбоонд харъяалагдаж, сумогийн бэлтгэлээ тасралтгүй үргэжлүүлж, маш завгүй өдрүүдийг өнгөрөөж байлаа. Ийнхүү их сургуулиа төгссөний дараа Мацүгэн ХХК/төв компани- Вакаяма хот/-д ажилд орж өнөөг хүртэл ажиллаж байна.―Япон улсад суралцахаар төлөвлөж буй Монголын залуу үеийнхэнд хандаж хэлэх үг.Монгол, Япон 2 орон тэс өөр орчинтой учраас Япон улсад ирээд маш их зүйийг сурч мэдэж, эзэмшиж, юм үзэж нүд тайлах хэрэгтэй гэж бодож байна. Янз бүрийн салбарын “Сайн, сайхан зүйлс”-ийг харах учраас сурч мэдэх зүйл асар их байгаа.Мөн бас нэг чухал зүйл бол ямар ч юмыг хийгээд үзэх, сорьж үзэх, туршаад үзэх хүсэлт тэмүүлэл, зорилготой байхыг зөвлөж байна. Аливаа зүйлээс зугталгүй, шантралгүй сорилттой тулгарч байвал, их дээд сургуулиа төгсөөд дэлгүүрийн эрхлэгч хүртэл болж болдог юм шүү гэдгийг дамжуулж хэлмээр байна.Миний хувьд бол тухайн үед би их ичимхий байсан ба Япон улсад ирээд өөрийгөө маш их сорьж үзсээр байгаа нь өнөөдөр би өөрийнхөө хүчээр амьдрах чадварыг бий болгосон гэж бодож байна. Та бүхэн Японд ирэхээсээ өмнө япон хэлийг бүх хүч чадлаа дайчлан, маш сайн сурч ирэхийг зөвлөж байна. Япон улсад ирсэнийхээ дараа ч гэсэн тасралтгүй хичээл зүтгэл гаргаж, ажил хөдөлмөр эрхлэн, үргэлж цаг ямагт урагш тэмүүлж байхыг хүсч байна.“Өөрийгөө үргэлж гадаад хүн юм чинь......” гэсэн саад бэрхшээлийг үл тоон, үнэхээр өөрийнхөө хүсч буй дүр төрхийг төсөөлөэ төлөвлөж, тэрхүү ирээдүйг бүтээн босгохын төлөө хичээгээрэй. Та бүхнийг дэмжин туслахад би бэлэн байна.―Сүмогийн клубийн үйл ажиллагаа, бэлтгэлийн талаар илүү дэлгэрэнгүй ярина уу.Мацүгэн Ивадэ салбар /Вакаяма муж, Ивадэ хот/-ын ойролцоо сумогийн башё байрладаг ба одоо албан ёсоор 5-6 хүн харъяалагддаг. Тэд бүгдээрээ ажил хөдөлмөр эрхэлдэг учраас ажлаа тараад сумогийн башё дээр цугларан,тухайн өдөр ирсэн хүний тоогоор хуваагдан бэлтгэлээ хийдэг ба сумогийн барилдаанууд ч гэсэн оролцдог. Ойрын үед бэлтгэлдээ огт яваагүй ба завтай цаг л гарвал аль болох бэлтгэлдээ оролцдог. ―Эсрэгээрээ хэцүү зүйл байгаа юу.90-100 ажилтан бүр өөр өөр зан араншинтай. Тэднийг нэгтгэн удирдаж ажиллана гэдэг хэцүү. Мөн дэлгүүрийн эрхлэгчийн хариуцлага хэцүү. Өмнө нь зөвхөн өөрийнхөө хариуцсан тасгийн л хариуцлага хүлээдэг байсан бол дэлгүүрийн эрхлэгчийн байр сууринаас бол огт өөр, дэлгүүрийн дотор, гадна, ойр орчим, дэлгүүрийн агуулах, ажлын өрөө гэх мэт бүхий л асуудалд хариуцлага хүлээн, хянаж удирдах шаардлагатай учраас ачаалалтай байх үе байдаг.―Японы амьдралд хэрхэн дассан тухай.Надаас 2 насаар ах надаас өмнө түрүүлээд Японд ирсэн ба эхлээд тэр ахаар бүхий л зүйлээ заалгадаг байсан ба япон хэл мэдэхгүй байсан болохоор ойр орчны хүмүүстэй дохиогоор ойлголцож харилцдаг байлаа.Япон хэлний онцлог бол дан үгнээс бүрддэг болохоор ном их уншиж, маш их хичээнгүйлэн хичээлээ давтдаг байсан.―Одоо эрхэлж буй албан тушаал, ажил үүргийнхээ талаар ярина уу.Мацүгэн ХХК нь 40-өөд салбар бүхий супер маркетийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг ба түүний нэг болох Хашимото ―Компанйн ажилтан болох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ.Анхнаасаа Японы мэргэжлийн сумод хүчээ үзнэ гэсэн зорилготой ирсэн хэдий ч компанийн ажилтан болсон нь ирээдүйд тогтвортой цалин ―Япон хэлээр өдөр тутмын харилцаанд саадгүй харилцдаг болоход хир орчим хугацаа зарцуулах вэ.2-3 жил зарцуулсан. Тухайн өөрөө бүрэн ойлгоод байгаа юм шиг санагддаг байсан бол одоо бодоод байхад бүрэн хангалттай ойлгодоггүй байсан үе ч их байсан учраас ерөнхийдөө бол хамгийн багадаа ийм хугацаа шаардлагатай гэж бодож байна. Түүгээр ч барахгүй уншиж бичиж сурах, ялангуяа ханз бичиж сурах маш хүнд хэцүү, одоо ч гэсэн хэцүү байдаг. Япон улсад ирээд 17 жил болсон байна, харилцан ярианы ―Ирээдүйн зорилго, зорилтын талаар?Эхлээд дэлгүүрийн эрхлэгчийн албан үүргийг бүрэн дүүрэн эзэмшихийг хүсч байна. Мөн хэзээ нэгэн цагт Япон компанид ажилд орохыг хүссэн монгол иргэдэд туслахыг хүсч байна. одоогоор манай компанид монгол хүн байхгүй. Саяханаас хятад хүн ажилд авч байгаа бөгөөд хувийн хэвшлийн компани болон гадаад оюутнуудыг холбох орон зай, гүүр нь болжбайгаа гэж бодож байна.2019 он 4 сар 8 өдөр БААСАНЦээжний халааст тавидаг микрофонгоор худалдагчтай ярилцаад дэлгүүрийн доторх явч үздэг.Чулуунбат ЧинбатЧинбат дэлгүүрийн менежер ажилладаг “Мацүгэн Хашимото төв дэлгүүр”Дэлгүүрийн дотрох олон удаа үзээд, замбараагүй лангууг янзлдаг.―Японд анх удаа ирж байх үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ.Японд анх удаа ирэх үед Японы талаарх сэтгэгдэл гэхээс илүү маш их сэтгэл түгшиж байсанаа санаж байна. Тухайн үед дунд сургуульд байсан болохоор удаан хугацаагаар гэрээсээ хол байж үзээгүй бөгөөд эхэндээ япон хэл мэдэхгүй, бүх л юманд санаа зовж байсан.орлоготой болох байх гэж төлөвлөөд мэргэжлийн сумогоор хичээллэхээ зогсоон, компанийн ажилтан болохоор шийдэж, ажил хайж эхэлсэн. Мөн Монгол руу буцдаг ч юм билүү гэж бодогдох үе байлаа. Компанийн ажилтан болсон ч гэсэн сумогоо тасралтгүй үргэжлүүлэн хичээллэх боломж бүхий орчныг бүрдүүлж чадвал- Энэ л миний хамгийн их хүсэж байсан ирээдүй байлаа.Ийнхүү ажил хайж байх хугацаандаа Мацүгэн захиралтай танилцаж, мэдээж өөрт тохирсон тогтвор суурьшилтай ажил олох нь нэн чухал гэдгийг онцлон хэлж, түүний зэрэгцээ тухайн ажилд орсон компанидаа сүмогийн клуб нээж, сүмогийн бэлтгэлээ тасралтгүй үргэжлүүлэхийг хүссэн хүсэл зорилгоо илэрхийлсэн нь ажлын сонгон шалгаруулалтанд тэнцэх гол хүчин зүйлс болсон. Таньдаг хүнээрээ дамжуулан танилцсан учраас ажилд орох явц маань ямар ч саадгүй бүтсэн хэдий ч тухайн үед нилээн хэцүү бэрхшээлтэй санагдаж байсан. Их сургуульд сурч мэдсэн менежментийн мэдлэг, ур чадвар маань одоо эрхэлж буй ажилд бага зэрэг ашиглагддаг. салбарын эрхлэгчээр би томилогдон ажиллаж байгаа. Анх ажилд орох үед баруун, зүүн зүгээ ч мэдэхгүй байсан хэдий ч заалгаж авсан бүгдийг маш хариуцлагатай хийж сурч эзэмшиж байгааг минь үнэлж, хариуцлагатай менежер, салбарын дэд эрхлэгч зэрэг албан тушаалуудад томилон ажиллуулсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус компанийн дэлгүүрийн салбарын эрхлэгчээр томилогдсон анхны гадаад иргэн болсон би. Супер маркетийн ажил бол тасаг бүр нь өөр ялгаатай бөгөөд тухайлбал хүнсний ногооны тасаг л гэхэд хүнсний ногоог тэр чигээр нь тавиур дээр өрж, ууталж савлах зэрэг ажил үүргүүд нь өөр өөр байдаг. Дэлгүүрийн эрхлэгчийн хувьд бол эдгээр ажил үүргийг ажилтнуудаар хийлгэж, дэлгүүрийн үйл ажиллагааг бүхэлд нь хянах шаардлагатай бол өөрөө ч гэсэн гар бие оролцдог ба тавиур дээрх бараа бүтээгдэхүүний өрөлтийг хянан шалгаж, засаж шинэчлэх зэрэг бүхий л ажил үүргийг хариуцдаг.Осака хот болон Вакаяма мужийн төв хэсэгт байрлан үйл ажиллагаа явуулж буй супер маркетын Мацүгэн Хашимото төв дэлгүүр (Вакаяма мужийн Хашимото хот)-т дэлгүүрийн эрхлэгчийн албан тушаал эрхэлж буй Чулуунбаатар овогтой Чинбат. Сумогоор хичээллэж байсан тэрээр Япон улсад анх суралцахаар ирсэн ба түүний өнөөг хүртэлх ажил, амьдралын түүх, хүсэл мөрөөдлийн талаар ярилцсан юм. хувьд түвэгтэй бэрхшээлтэй зүйл байхгүй ч гэсэн ханзны ном харахгүй бол бичиж чадахгүй ханз цөөнгүй байдаг.СУМОГООР ХИЧЭЭЛЛЭХ ЗОРИЛГООР ЯПОН УЛСАД АНХ ИРСЭН БА АЖЛЫН БАЙРАНД ТЭНЦСЭН МААНЬ Ч ГЭСЭН СҮМГИЙН БЭЛТГЭЛТЭЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ. САЛБАРЫН ЭРХЛЭГЧЭЭР ХАМГИЙН АНХНЫ МАЦҮГЭН ХХК ДАХЬ ДЭЛГҮҮРИЙН ГАДААД ХҮН ТОМИЛОГДСОН.ЯМАР Ч БЭРХШЭЭЛЭЭС ЗУГТАЛГҮЙ, ҮРГЭЛЖ УРАГШ ТЭМҮҮЛЭХ НЬ НЭН ЧУХАЛӨӨРИЙН ИРЭЭДҮЙГ БОДИТООР ТӨСӨӨЛӨН ТӨЛӨВЛӨХЯПОНД АМЖИЛТ ГАРГАЖ БУЙ МОНГОЛ ХҮН “ӨӨРИЙГӨӨ СОРИОД ҮЗЭХ” ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ ХАМГААС ИЛҮҮ ЧУХАЛ
元のページ ../index.html#8