進路新聞モンゴル版4号
8/10

Ханами нь голцуу сакүра цэцэг дэлгэрэхийг харан, хаврын урь орсныг таашаадаг Японы уламжлалт заншил юм. Будаагаар хийсэн амттан болох "3 өнгийн данго" ягаан, цагаан, ногоон нь хаврын улирлыг илэрхийлдэг юм.Кадо буюу цэцгийн урлал нь олон төрлийн цэцэг, ургамлаар тухайн улирлын өнгө төрх, онцлогийг илтгэсэн Японы уламжлалт соёлын нэг юм. Өөрөөр "Икэбана" гэж дуудагддаг.Бон бүжиг бүжиглэн, гадаа зассан хоолны мухлагт тухайн газар нутгийн онцлогийг шингээсэн амтат хоол иддэг ба хүүхдээс том хүн хүртэл бүхий л насны хүмүүс хөгжилддөг зуны баяр юм.Мочиг тусгай зориулалтын нүдүүр болон модон саванд хийнэ. Мочи нь сайн сайхныг билэгддэг бөгөөд цагаан сарын идээ гэдгээрээ өргөн танигдсан.5 сарын 5 өдөр эрэгтэй хүүхдийн эрүүл энх өсөж торнихыг билэгдэн тэнгэрт Кой загасны хэлбэртэй далбааг хийсгэдэг. Энэ нь хүүхдүүдийг хамгаалж байхыг билэгдсэн заншил юм.Энэхүү ардын наадгай нь 100 хүний бичсэн шүлгийн түүвэр юм. Дээр нь бичигдсэн бадгийг сонсон, доорх бадгийг хурдан олон уралддаг Японы наадгай."Муу муухай бүхэн холуур байж, сайн сайхан бүхэн ойр байг" хэмээн шош цацан, насныхаа тоогоор шош идэн муу зүйлийг хөөн зайлуулдаг зан заншил үйлддэг. Жил бүрийн 2 сарын 3 өдөр уламжлал болон зохион байгуулагддаг.Ханаби буюу салют-ны баяр нь Японы зуны тэмдэглэлт баяруудын нэг. Тэнгэрт буудах өнгө өнгийн салют-г харан, зуны улирлыг мэдэрдэг.Цүкими гэдэг нь сар харах гэсэн утгатай ба намрын орой бүтэн сарыг харж, Данго идэн Сүсүки ургамлыг тавих заншил нь Японд эртнээс уламжлагдан ирсэн.Эмэгтэй хүүхдийн эрүүл энх өсөж торнихыг билэгдэн жил бүр 3 сарын 3 өдөр уламжлал болгон зохион байгуулагддаг. "Момо-н улирал" гэж ч хэлэгддэг.7 сарын 7 өдрийн шөнө хүслээ өнгө өнгийн цаасан дээр бичин Саса гэх модонд өлгөн, одонд хүслээ залбирдаг заншил юм. "Одны баяр" гэж ч хэлэгддэг.Шодо буюу уран бичвэр нь тусгай нимгэн цаасан дээр "бийр"-р бичдэг соёл юм. Ханз болон үсгээс бүрдэх Япон хэлийг улам үзэсгэлэнтэй болгож өгдөг.Үзэсгэлт жилийн 4 улиралтай Японд тухайн улиралд нийцүүлсэн олон төрлийн зан заншил, уламжлалт арга хэмжээнүүд бий.Мөн Сүши, Тэнпүра голлосон үндэсний хоол болон түүхийн дурсгалт барилга зэрэг Японы өвөрмөц зан заншил таны сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй.Энэ удаа та бүхэнд Японы өнцөг булан бүрд зохион байгуулагддаг уламжлалт зан заншил болон соёлын баяруудын талаар танилцуулъя. Энэ дунд та бүхний сайн мэддэг зүйл ч байгаа байх. Зуны баярЦэцгэн урлалХанамиХаврын урь орох өдөрМочи хийхСалют-ны баяр100 хүн 1 толгойКойнобориЦүкими2021 он 4 сар 16 өдөр БААСАНОхидын баярТанабатаУран бичвэрThe Shinro Shimbun Mongolia Edition8ЯПОНЫ СОЁЛЯпоны соёл

元のページ  ../index.html#8

このブックを見る