―Ирээдүйд Японд суралцахыг хүсэж байгаа монгол залууст хандаж Япон нь ямар орон бэ гэх зэргийн талаар зөвлөгөө хэлж өгнө үү.―Одоо тухайн үеийн багш болон найз нөхөдтэйгээ холбоотой байдаг уу?Фэйсбүк-ын групп үүсгэсэн, үе үе холбоо барьдаг. Мэдээлэл хурдан шуурхай дамжуулж, юу ч хийж бүтээх боломжтой цаг үеийн үр өгөөжийг мэдэрч байх шиг байна.20 жилийн өмнө Японд анх ирсэн үед нийтийн телефон утсаар карт ашиглаж олон улсын дуудлага хийж ярьдаг байсан учраас гэр бүлтэйгээ холбогдоход хүндрэлтэй байдаг байлаа. Одоо бол тэгэх шаардлагагүй болсон тул хялбарханаар гэр бүл, найз нөхөдтэйгээ холбогдох боломжтой болсон.― Ямар ажлууд хариуцаж байсан тухай ярьж өгнө үү.Би одоо чанарын хяналт удирдлагын хэлтэс хэсэгт ажиллаж байгаа бөгөөд 20 жилийн өмнө Японд ирсэн тэр үед юуны түрүүнд үйлдвэрлэлийн талбарыг ойлгож мэдэхийн тулд үйлдвэрт хуваарилагдсан. Нэлээд хугацааны дараа дасаж туршлагажаад ирэхэд “зураг төсөл дээр ажиллаад үзэх үү” гэж надад санал болгож, тэр үедээ номыг нь заалгаагүй байсан зураг төслийн ажилтай холбоотой болж ирсэн. Автомашины дотор гадар талын тоноглолд ашиглагддаг резин эд ангийн зураг төслийг хариуцаж, зураг гаргахын тулд цахим програм яаж ашиглахыг эхнээс нь сурч байлаа. Дадлагажигч нь 3 жилийн хугацаатай байдаг учраас Монголдоо буцаж нэг ирсэн бөгөөд түүнээс хойш Япон руу хэд хэдэн удаа ирж очиж байлаа. Тэгээд 2016 онд Японд буцан ―Цаашид ч Японд ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна уу?Нас ахиад ирэхлээр төрсөн нутагтаа буцмаар санагдах нь улам хүчтэй болох байх гэж бодож байгаа ч Японд 10 жилийг өнгөрөөнө гэж компанидаа хэлсэн байгаа учраас хамгийн багадаа ахин 6 жил Японд үргэлжлүүлэн ажиллана. Ямар ч гэсэн буцах магадлал байгаа бөгөөд Монголд салбартай компани учраас ажлаа үргэлжлүүлж чадахуйц цаашид ч мөн мэдлэгээ сайжруулаад явахыг зорьж байна. ―Дээд сургуульд япон хэлийг хэрхэн яаж сурсан бэ?Дээд сургууль өөрийн гэсэн жуулчны бааз ажиллуулдаг бөгөөд тэнд японы жуулчид олноороо ирдэг байсан учраас зуны амралтын 3 сарын хугацаанд тэнд хөтөч гэх зэрэг ажлууд хийдэг байлаа. Ажиллаж эхэлсэн нь ―Японд ирээд хүнд хэцүү зүйлтэй тулгарч байв уу?Японд дөнгөж ирсэн үед заримдаа япон хэлийг ойлгохгүй тохиолдол байлаа, дээд сургуульд байхдаа практик хэрэглээний орчинд япон хэлийг сурч байсан болоод ч тэр үү, аз болж нэг их том хүндрэл байгаагүй. Гэхдээ, зураг төслийн ажил маань мэргэжлийн бус байсан тул нэлээд хүч сорьсон. Мэргэжлийн нэр томъёо болон тооны ухаантай холбоотой зүйлүүдийг ажлын бус цагаар бие даан сурах, сэнпай нараар заалгаж авах гэх зэргээр Монголын бөхчүүд олноороо амжилт үзүүлж буй сумогийн Рёогокү өргөөний өмнөКомпаниас холгүй Тоёота цэнгэлдэх хүрээлэнд рэгбигийн тэмцээн амтархан үзэх үе ч байдагӨөрийн хариуцаж байгаа төслийг шалгах болон туслалцаа үзүүлэх ажлаар гадаадад томилолтоор явах тохиолдол цөөнгүй байдаг2021 он 4 сар 16 өдөр БААСАНThe Shinro Shimbun Mongolia Edition9Дадлагажигчаар анх Японд ирсэнЗураг төслийн ажлыг япон хэл дээр хийж сурах―Өнөөдрийг хүртэл туулж ирсэн түүхээ танилцуулна уу.Би Монгол улсын Булган аймагт төрсөн. Манай нутаг уул хангай хүрээлсэн байгалийн үзэсгэлэнтэй, жуулчны бааз ихтэй газар. Намайг ахлах ангид байх үед Монгол нь социалист тогтолцооноос ардчилсан тогтолцоо руу шилжин өөрчлөгдөж, Японтой найрсаг харилцаа бага багаар хөгжин тогтож байх үед жуулчны баазуудад ч япон жуулчин олноор ирдэг болсон. Тэр үед би япон хэл мэддэггүй, “Япон хэл сурах юмсан!” гэж бодсон маань Японд сонирхолтой болох эхлэл байлаа. Дунд сургуулиа төгссөнийхөө дараа хэл сурахаар их дээд сургуульд элсэн суралцсан боловч харамсалтай нь хүсэн хүлээж байсны хэрээр япон хэлийг сурч чадалгүй 1 жил болоод сургуулиасаа гарсан. Тэгээд, ажил амьдрал дээр илүү ашиглах боломжтой япон хэл сурч эзэмшье гэж шийдэн Соёл эрдэм дээд сургуульд шалгалт өгч тэнцэв. Хүсэн найдаж байсныхаа дагуу 4 жилийн хугацаанд дутах юмгүй орчинд япон хэлийг сурч чадсан.хэл эзэмшсэн ньамархан оронЦэрэнготов ЭнхбатСоёл эрдэм дээд сургууль (Монгол улс, Улаанбаатар хот)-д япон хэлийг эзэмшиж, төгссөнийхөө дараа дадлагажигчаар “Мөрөөдлийн Япон” оронд хөл тавьсан Цэрэнготов Энхбат. Түүнээс хойш, хэд хэдэн удаа Монгол, Японы хооронд ирж очин, Монголд төвхнүүлсэн гэр бүлтэйгээ хамт урт хугацаагаар Японд дахин ирэв. Одоо Тоёота хотод инженерээр ажиллаж байна.Энхбатаас өнөөдрийг хүртэлх амьдралынх нь талаар эргэн дурсаж асуухын зэрэгцээ Японд суралцах сонирхолтой Монголын залууст зориулсан зөвлөгөө авлаа. дээд сургуулийн 2-р дамжаанаас, морь унаж чаддаг болохоор морь яаж унахыг заах, хэдэн өдрөөр үргэлжлэх холын морин аялалын хөтөч хийх гэх зэргээр тэнд ирсэн японы олон хүнтэй яриа өрнүүлдэг байсан туршлага маань япон хэл сурахад маш их нэмэр болсон.Дээд сургуулиа төгссөний дараа сургуулийн захирлын танилцуулж өгсөн Японы Вьютек ХК (Японы Айчи мужийн Тоёота хотод байдаг) гэх эд анги хийж бүтээдэг компанид дадлагажигчаар анх Японд ирсэн. Одоо ч энэ компанидаа албан ёсны ажилтан болоод ажиллаж байна.ирж өнөөдрийг хүрсэн. Одоо хариуцаж байгаа чанарын хяналт удирдлагын ажлын тухайд, эд анги нь зураг төслийн дагуу хийгдсэн байгаа эсэхийг нарийвчлан шалгах нь ажлын гол агуулга. Эд анги алдаатай гарвал маш том асуудал болох учраас хариуцлага ихтэй ажил юм. Нөгөө талаасаа, тэр хэрээр ач холбогдол ихтэй ажил, ялангуяа манай компанийн байдаг Айчи мужийн Тоёота хот нь автомашин үйлдвэрлэл хөгжсөн бүс нутаг тул өөрөө арга технологи эзэмшиж чадвал өөрийн түвшинг ахиулахад маш таатай орчин нөхцөл юм. Гадаад улс орнууд руу томилолтоор явах тохиолдол ч байдаг, өдийг хүртэл Америк, Канад, Мексик руу явж байсан. Өөрийн хариуцаж байгаа төслийг тухайн оронд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлаар явж байсан, үүний зэрэгцээ янз бүрийн газар үзэх боломж гардаг нь энэ ажлын бас нэг сайхан зүйл нь юм болов уу.Одоо ажилладаг хэлтэс хэсэгт дэлхийн олон орны хүмүүс ажилладаг бөгөөд сэнпай буюу надаас өмнө ажиллаж эхэлсэн ахмад ажилтнуудын удирдлага зааварчилгааны ач тусаар өдийг хүрсэн болохоор ямагт талархлын сэтгэл дүүрэн байдаг. Ажил амьдралд ашиглах япон Япон нь дасаж дотносоход бага багаар сурч эзэмшиж байв. Мэдээж, үндсэн суурь хэсгийг нь компаниас чиглүүлэн зааварчилж байсан боловч өөрөө ч гэсэн Японы бага сургуулийн сурах бичиг гэх зэргээр суралцаж чармайж байлаа. Мөн, хоол унд таарахгүй гэх мэт бэрхшээл төдий л байгаагүй болохоор сайхан байлаа. Хоол хүнсний зүйл юу ч байсан олддог нь Япон орон болохоор өөрөө монгол хоолоо хийгээд идчихдэг, япон хоол ч мөн идэхэд амттай тул ямар ч асуудалгүй өдийг хүрсэн. ―Дээд сургуульд сурсан зүйл нь маш их хэрэг болсон юм байна шүү дээ?Дээд сургуульд байхдаа уулзаж учирч байсан хүмүүсээс янз бүрийн яриа сонсож байсан болохоор Японд ирэхэд “огт таньж мэддэггүй орон” гэж ер санагдаагүй, харин ч амархан дасаж дотноссон байж магадгүй.Соёл эрдэм дээд сургуулийн сургалтын түвшин өндөр, маш сайн сургууль гэж би одоо ч бодож явдаг. Тухайн үед япон хэлний багш, эсвэл орчуулагч бэлтгэх танхим л байсан бол одоо мэдээллийн технологи (IT), хууль эрхзүй, эдийн засаг гэх зэрэг олон салбараар боловсон хүчин бэлтгэн гаргадаг болсон гэж дуулаад их бахархаж байна.Япон бол амьдрахад таатай орон. Адилхан Азийн улс орнууд дундаас ялангуяа япон, монгол хүмүүс хоорондооо зүс царай төстэй байдгаас ч юмуу, амархан дасаж дотносдог бөгөөд хүмүүс нь эелдэг ханддаг.Япон хэлийг сайн сураад Японд ирвэл хүнд хэцүү зүйл төдий л байхгүй болов уу.Хэл суралцахад сонсож ойлгох чадвар их чухал бөгөөд миний хувьд Японы “хошин шог”-т дуртай байсан учраас тэдгээрийн бичлэгийг үзэж, сонсох чадвараа сайжруулсан. Одоо бол ухаалаг утсан дээрээ дуртай үедээ бичлэг үзэх боломжтой тийм сайхан цаг үе ирсэн байна.Анх Японд ирээд япон хүнтэй уулзахад заавал “Монгол гэж хаана байдаг юм бэ?” гэж асуудаг байсныг бодоход одоо бол Монголыг мэдэхгүй хүн бараг байхгүй. Телевизийн нэвтрүүлгээр Монголын тухай гарч, монгол бөхчүүд сумод хүч үзэж буй гэх зэргээр Японы нийгэмд найрсаг харилцаа улам гүнзгийрсээр байгаа мэт санагдаж байна. Монголоос суралцахаар ирэх залуус та бүхэн Японд аятай сайхан дасан дотносоосой хэмээн хүсэж байна. Хэлний бэрхшээлийг даван туулж чадвал амархан дасаж дотносох Япон орон ба япон хүмүүс Япон хэл сурч эзэмшихэд сонсож ойлгох чадвар маш чухалЯПОНД АМЖИЛТ ГАРГАЖ БУЙ МОНГОЛ ХҮН
元のページ ../index.html#9