❸❺❷❹❻―Өнөөдрийг хүртэлх Япон Улстай холбогдсон амьдралынхаа талаар бидэнтэй хуваалцаач.Хамгийн анх 2 дугаар ангийн сурагч байхдаа Япон хэлтэй танилцаж байлаа. Тэгээд 2005 онд Соёл Эрдэм дээд сургуулийг Япон хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсөөд Жайка-ийн Монгол дах төлөөлөгчийн газарт ажиллаж эхэлсэн. Жайкад байхдаа барилгын салбарын ажилд томилогдсон. Тухайн үед томилогдон ажиллаж байсан Япон Улсын ахмад сайн дурын гишүүн "Барилга ч бас амьтай. Өөрийн хүүхэд шиг сэтгэл шингээн сууринаас нь барьж чадвал барилга ч бас 100 насалдаг юм." гэх үгэнд нь сэтгэл татагдаж, барилгад дурлах болсон. Жайкад 5 жил ажиллах хугацаандаа ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр давхар суралцаж төгссөн. ШУТИС төгсөөд Жайка-гаас гарч одоогийн нэршлээр Барилгын хөгжлийн төвд ажиллаж эхэлсэн. Тэнд ажиллаж байхдаа JICE (Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага), JDS хөтөлбөрийн талаар мэдэж авсан. Энэ нь Азийн орнуудын ирээдүйтэй залуу боловсон хүчинг Япон Улсын магистр, докторын хөтөлбөрт хамруулдаг юм. ШУТИС төгсөөд Жайка-гаас гарч одоогийн нэршлээр Барилгын хөгжлийн төвд ажиллаж эхэлсэн. Тэнд ажиллаж байхдаа JICE (Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага), JDS хөтөлбөрийн талаар мэдэж авсан. Энэ нь Азийн орнуудын ирээдүйтэй залуу боловсон хүчинг Япон Улсын УДИРТГАЛ БОЛОВСРОЛ■Ⅰ ХИЧЭЭЛИЙН ТӨЛБӨР ТУСГАЙ СУРВАЛЖИЛГА БОЛОВСРОЛ■Ⅱ INDEXvol.6URL▶https://daigakushinbun.com/ E-mail▶info@daigakushinbun.comINCORPORATING 2023 оны хавраас зун хүртэлх тусгай дугаарууд2 хүүхдийн ээж тэрээр, "Японд гэр бүлтэйгээ хамт байх цаг хугацаагаа чухалчлахын зэрэгцээ өөрийнхөө хүсэл, зорилгыг биелүүлэхийн төлөө суралцсаар байна." гэх Батхуягийн Ундрах нь одоо, Киотогийн Их Сургуулийн (Киото хот) докторын ангид Дэлхийн Байгаль Орчны Бодлогын Онолын Салбарын лабораторид Улаанбаатар хотын агаарын бохирдлын бодлогын үнэлгээний чиглэлээр судалгаа хийж байна. Ундрах нь судалгааныхаа агуулгаас эхлээд Японд суралцах талаар, мөн Япон Улсад суралцах хүсэлтэй байгаа Монгол залуустаа мессеж илгээсэн юм.магистр, докторын хөтөлбөрт хамруулдаг юм. Тухайн үед барилгын салбарын залуу боловсон хүчин Тоёо Их Сургуулийн (Токио хотын бүнкёо дүүрэг) магистрт суралцах ёстой байв. Эргэн тойрныхон маань намайг энэ хөтөлбөрт шалгалт өгөөд үзээч гэж зөвлөснөөр шалгалт өгч тэнцэж байсан. Хөтөлбөрийн удирдамжтай танилцахаас эцсийн хариу гарах хүртэлх жил гарангын хугацаанд жирэмсэлж анхны хүүхдээ төрүүлсэн. Итгэлгүй байсан ч үйлдэл хийх нь ямар чухал болохыг энэ үед ойлгосон.Тоёо Их Сургуулийн магистрыг 14 онд төгсөөд Монголдоо харьсан. Буцаж ажилдаа ороод ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа хоёр дах хүүхдээ төрүүлсэн. Тэрний дараа Японы Боловсролын Яамны тэтгэлэг (Монбүшо) -т тэнцэж 18 онд Киотогийн Их Сургуульд судлаач оюутнаар дахин Япон Улсад суралцахаар ирсэн. Докторын ангид элсэн суралцахад тус тэтгэлэг нь заавал судлаач оюутнаар суралцахыг шаарддаг. Ингээд жил 6 сар суралцсаны дараа докторын ангидаа дахин шалгалт өгч тэнцсэн. Одоо докторын 3 дугаар анги, Дэлхийн Байгаль Орчны Бодлогын Онолын Салбарын судалгааны лабораторид судалгаагаа хийж байна.―Та ямар судалгаа хийж байгаа вэ?Улаанбаатар хотын агаарын бохирдлын бодлогын үнэлгээний талаар судалгаа хийдэг. Энэ судалгааг хийх болсон шалтгаан нь магистраа төгсөж ирээд 2 хүүхдээ харж байхдаа, Улаанбаатар хотод агаарын бохирдлын нөлөөгөөр хүүхдийн ханиад эдгэхгүй байгаа асуудлыг бодит амьдрал дээрх ухамсарласан явдал юм. Хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдлын эсрэг надад хийж чадах зүйл юу байна гэж бодож эхэлсэн. Энэ соёлын цочролоос болж судалгааны чиглэлээ барилгын салбараас байгаль орчин руу хөрвүүлж, докторт суралцах хүсэлтэй маань холбогдсон.Би энэ намар Киотогийн Их Сургуулиа төгсөх боломжтой ч нөгөөтэйгүүр одоо байгаа судалгааны лаборатори маань судалгааныхаа агуулгаас хамаараад суралцах хугацаагаа сунгах боломжийг олгодог системтэй. Тиймээс суралцах хугацаагаа хагас жилээр сунгаад НҮБ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) зэрэг Олон Улсын байгууллагад дадлага (Intern) хийх хүсэлтээ өгье гэж бодож байгаа. Дадлага хийх нь өөрийнхөө ажиллахыг хүсэж буй байгууллагын бодит байдалтай танилцах сайхан боломж юм. Олон Улсын байгууллагад дадлага хийж мэдлэгээ гүнзгийрүүлж, эх орондоо ирээд Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг.―Японд суралцсанаасаа хойш чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?Судлаач оюутан байх жил хагасын хугацаанд би докторын ангид дэвшин суралцахын тулд хичээлдээ шамдан орсон. Мэдэхгүй зүйл маш их байгаагаа ойлгож авахын зэрэгцээ эерэг сөрөг мэдрэмжийг тэнцвэртэй авч явах нь судлаач хүнд чухал юм гэдгийг ойлгосон. Докторын ангидаа ороод гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаа чанаржуулахыг эрмэлзэх болсон. 18 онд Японд ирсний дараа хоёр хүүхэд маань Японы бага сургуульд орсон. Нөхөр маань Монгол дох компанийн үйл ажиллагаагаа хариуцахын хажуугаар Японд ирж очин, миний хүсэл, мөрөөдлийг биелүүлэхэд дэмжиж тусалдаг. Миний хувьд аль нэгийг нь сонгох биш, гэр бүл, судалгааны ажил хоёуланд нь чухалчлан хандахыг боддог.―Японд суралцахаар ирэхээсээ өмнө “Энийг л мэдээд авбал” гэж бодогдож байгаа зүйлээсээ хуваалцвал?Амьдрах орон сууцаа сонгоход маш их цаг, зардал зарцуулах шаардлагатай болдог. Японы байранд гэрээ хийгээд ороход түрээсийн төлбөрөөс гадна “Талархлын мөнгө”, “Барьцаа мөнгө” төлөх нь элбэг байдаг. Ялангуяа “Талархлын мөнгө”-ийг буцааж авдаггүй. Энэ ухагдахуун нь намайг үнэхээр гайхшируулсан. Дараа нь хоол, мөн өөрөө гэртээ хоол хийж идэх нь чухал. Хүн л учраас хоол хүнснээс зайлсхийх боломжгүй. Эхэндээ би гэртэй ойрхон супермаркетаас хүнсээ авдаг байсан. Гэтэл хүнс, бараа хамт байдаг том дэлгүүрүүд нь илүү олон сонголттой байсан.Мөн, гар утасны гэрээ хийхэд хагас өдөр зарцуулдаг. Монголд гар утас ашиглаж эхлэхэд дунджаар 30 минут зарцуулдаг бол Японд хамгийн багадаа 4 цаг зарцуулдаг. Ихэнх гадаад оюутнууд үүнийг их гайхдаг. Японд гар утасны дугаар авах нь гэрээ хийх ажил гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй.―Японд амьдрахад тулгарсан асуудал юу байсан бэ?Гадаадад суралцахыг зорьж байгаа хүн тухайн орныхоо хэлийг тодорхой түвшинд мэдэх, сэтгэл санаанаас эхлээд хувийн бэлтгэлээ базаах хэрэгтэй гэж бодож байна. Тухайн хэлний анхан шатны мэдлэггүй бол гадаадад сурах гээд ирснийхээ дараа бусадтай ойлголцохгүй бэрхшээл гарна. Мөн ямар нэгэн мэдэхгүй зүйл гарахад яах хэрэгтэй вэ гэдгээ урьдчилаад бодчих нь хэрэгтэй санагддаг.●Товч намтар Монгол Улс, Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд Соёл-Эрдэм дээд сургуулийг төгсөөд Жайкад 5 жил ажилласан. 12 онд JICE JDS хөтөлбөрт хамрагдаж Япон Улсын Тоёо Их Сургуулийн магистрт элссэн. 14 онд төгсөөд Монголдоо эргэж ирсэн. 18 онд Япон Улсын Боловсролын Яамны тэтгэлэгт хөтөлбөрөөр Киотогийн Их Сургуульд судлаач оюутнаар дахин Японд ирж суралцав. Одоо тус сургуулийн докторын ангид Дэлхийн Байгаль Орчны Бодлогын Онолын Салбарт судалгаагаа хийж байна.Түүнээс гадна хүүхдүүдийн хувьд ч асуудал их гарна. Угаасаа мэдэхгүй, шинэ газар амьдрах нь олон шинэ сорилтой тулгарахын нэр. Ихэнх хүмүүс мэдэхгүй, тодорхой бус зүйлд санаа зовж эхэлдэг. Ганцаараа бодохын оронд үйлдэл болгоод үзэхэд тухайн зүйл ямар нэг байдлаар шийдэгдэх нь цөөнгүй. Найдвартай хүнээс асуух гэх мэтээр эхлээд үйлдэл хийх нь чухал.“Япон хүн болохоор” эсвэл “Монгол хүн болохоор” гэж бодохын оронд ижилхэн хүн гэдэг талаас нь хандахад илүү таатай санагддаг. Аль ч улсад сайн, муу хүмүүс байж л байдаг. Хэнтэй харилцах нь таны сонголт. Өөрийнхөө үйлдэл, хандлагаар юу хийхийг хүсэж байгаагаа тодорхой харуулахад нөгөө хүн ч бас ойлгоно гэж боддог.―Японд суралцахаар зорьж буй Монгол залуустаа хандаж юу хэлэх вэ?Дэлхий ээж өөрөө үзэсгэлэнтэй, харин тэнд амьдарч байгаа хүмүүс тухайн нутгийн соёлыг бий болгож байгаа нь гайхалтай гэж би боддог. Аль ч орны хүмүүстэй уулзахад тэд чамтай л адилхан хүн, зүгээр л төрж өссөн газрынх нь соёл, орчин нь өөр. Тэр ч утгаараа өөрийгөө ямар хүн болох, эх орныхоо түүхийг тодорхой хэмжээнд мэддэг байх нь чухал. Дараа нь бусад орны хүмүүсийн аж амьдралтай танилцсанаар өөрийн улсын соёлын сайн болон сул талыг мэдэж авдаг. Шинэ соёлыг мэдэрч түүнийг танин мэдэх гэсэн сэтгэлээр гадаадад сурвал танд таалагдах нь гарцаагүй.Хэрэв та тэр ухамсарт тулгуурлан суралцвал, гадаад улсад сурсан зүйлээ өөрийн улсдаа хуулбарлан авч хэрэгжүүлье гэж бодохоос илүү, тухайн улсаасаа сурсан зүйлээ яаж эх орныхоо онцлогт тулгуурлан амь оруулах вэ гэдэгт ухаанаа сойж, харах өнцөг тань хүртэл өөрчлөгдөх болно. Та бүхний хүсэл, мөрөөдөл биелнэ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье!Ахлах сургуулийн сурагчдад зориулсан мэдээ мэдээлэлГадаадад суралцахад урьдчилан бэлтгэлээ базаах, шинэ соёлтой танилцах хүсэл эрмэлзэл чухалБатхуягийн Ундрах進路新聞Mongolia EditionThe Shinro Shimbun
元のページ ../index.html#1