❷❹・●❺❽―Өнөөдөр Харүмафүжи аваргатай сүүний ферм байгуулж байгаа гэж дуулсан.ЭХЖИХЭ2ГБМЭЭ7-р хуудас руу үргэлжлэнэУДИРТГАЛ БОЛОВСРОЛ■Ⅰ▶■Ⅱ ЯПОНЫ СОЁЛ ТУСГАЙ СУРВАЛЖИЛГА■Ⅰ▶■Ⅱ ❸・●❼ХИЧЭЭЛИЙН ТӨЛБӨР ❻2023 оны 1 дүгээр сар. Төв аймгийн зам дагуу ферм барихаар төлөвлөсөн газарт инээмсэглэн зогсох Ёо Кооюү (зүүн) болон Харүмафүжи аварга2023 оны 12 дугаар сар, Төв аймагт ашиглалтад ороод удаагүй байгаа фермийн байрыг үзэж байгаа Хоккайдоогийн фермчид болон Ёо гуай (баруун талаасаа 3 дахь хүн)INDEXvol.7URL▶https://daigakushinbun.com/ E-mail▶info@daigakushinbun.comINCORPORATING 2024 оны хавраас зун хүртэлх тусгай дугааруудЭмч түүнчлэн бизнесийн арвин туршлагатай Ёо Кооюү Д. Бямбадорж (70 дахь аварга буюу Харүмафүжи)-той хамтран сүүний ферм байгуулж, Монголын сургуулиудын үдийн хоолонд үнээний сүү нийлүүлэх ажлыг хийж байна. Аварга Харүмафүжитэй хэрхэн танилцсан, бизнест нь тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар түүнтэй уулзаж ярилцлаа.●Profi leЭмч, бизнесмэн бөгөөд Кэй-Оо Гижюкү их сургуулийн Анагаах ухааны факультетийн Эм зүйн тэнхимд цагийн багш. Тэрээр 1963 онд Кобэ хотод төрж, дунд болон ахлах ангидаа Сингапурт байжээ. 1989 онд Кэй-Оо Гижюкү их сургуулийн Анагаах ухааны факультетийг их эмчийн мэргэжлээр төгсөж, тус сургуулийнхаа нүдний эмнэлэгт эмчээр ажиллаж байв. 1997 оноос Анагаахын мэдээллийн IT венчур бизнесийг эхлүүлсэн байна. 2004 онд макү-үчи зиндааны бөх байсан Даваанямын Бямбадорж (70 дахь аварга буюу Харүмафүжи)-той танилцжээ. Тэрээр одоо Монголд сүүний ферм байгуулан сургуулийн сурагчдын хоолонд үнээний сүүг тогтвортой нийлүүлэх зорилго тавин аварга Харүмафүжитэй бизнесээ эхлүүлээд байна.―Та өнөөг хүртэлх өөрийн карьерийн талаар ярьж өгөхгүй юу?иний бие Хятад цагаачийн 3 дугаар үе. 1963 онд Японы Кобэ хотод төрсөн. 12 настайгаасаа Сингапурт бие даан дунд, ахлах сургуульд суралцан, япон, англи, хятад хэлээр ярьдаг болсон. мч болохыг мөрөөдөж, 18 насандаа Японд буцан ирээд бүтэн жил чармайн сурсаар Кэй-Оо Гижюкүгийн их сургуулийн (Токио)Анагаах ухааны факультетэд элсэв. Нөгөөтээгүүр, оюутан байхаасаа бизнесийг ихэд сонирхож, хичээлийнхээ хажуугаар цагийн ажил ч сайн хийжээ. Нүдний эмчээр мэргэжсэн боловч, дадлагын эмч байхдаа анагаах болоод нийгмийг холбосон бизнес хийх санаа өвөрлөсөөр байв. мч болоод 6 жил болсон 97 онд өвчтөний цахим тэмдэглэлийг бизнес болгох анагаахын IT венчур компанийг байгуулав. нэхүү венчур компанийг оролцуулаад эдүгээ хүртэл 4 компани байгуулж, аль алиныг нь өөр компанид худалджээ. Одоо бол компани байгуулж буй хүмүүсийн шинэ бизнесийг дэмжих болон 70 дахь аварга буюу Харүмафүжи Д. Бямбадоржийн Шинэ Монгол Харүмафүжи эрдмийн хүрээлэнгийн менежментэд дэмжлэг үзүүлж байна.―Харүмафүжи аваргатай хэрхэн танилцсанаа ярьж өгнө үү.арүмафүжи аваргатай Японд ирээд 3 - 4 жил болсон үед нь буюу макү-үчи зиндаанд барилддаг болсон 2004 онд танилцсан юм. Тухайн үед сүмоогоос гадна япон хэл соёлыг нэг их сайн эзэмшээгүй байв. Би сүмоогийн ур чадварын тухайд юу ч мэдэхгүй боловч ах настай хүний хувьд аж төрөх, эрүүл байх зэрэг талаас нь зөвлөгөө өгч ирсэн юм.ишээлбэл, хооллолтын талаасаа жингээ хянах, булчин хөгжүүлэх, дасгал амралтаа тэнцвэртэй зохицуулах зэргийг ч зөвлөж байлаа. Мөн би өөрөө ч гэсэн венчур бизнес эрхэлж байхдаа үнэхээр хүнд бэрх цагт өөрөөсөө ахмад ментор хүмүүсээс юмыг үзэж, харах өнцгөө өөрчлөх ухаарал хайрласан үгийг олонтаа дуулж ирсэн юм. Харүмафүжи аваргын хувьд би тийм л хүн нь байгаасай гэж бодож харилцаж ирсэн хэрэг.нгээд байж байтал 2012 онд тэр их аварга болов. Их аварга гэдэг бол сүмоо сайн чаддаг төдийгөөр болдог зүйл биш. Дүрэмд заагаагүй ч "сэтгэл - ур чадвар - бие" болон сэтгэл санааны ертөнцөө хурцлан хөгжүүлж, энэ цолыг авч явж чадахуйц эрхэмсэг чанар, хүч чадалтай байх ёстой болно. Түүнийг дагаж явсаар миний бие ч гэсэн сүмоогийн түүх зэргээс хамтдаа суралцаж, олон зүйлийг ойлгосон доо.арүмафүжи аварга “Аз жаргал гэж юу вэ?” “Амжилт гэж юу юм бол?” гэх зэргээр хүний амьдрал, амьдрахуйтай холбоотой мөн чанарыг нь хөндсөн асуулт асуудаг. Миний төгссөн Кэй-Оо Гижюкү их сургуулийг үүсгэн байгуулсан Фүкүзава Юкичи заах хүн болон сурах хүний хооронд багш шавийн харилцаа үүргийг тогтоолгүй, эхлээд сурсан нь араас нь сурахаар ирсэн хүнд заадаг “нэг талдаа сурч, нөгөө талдаа сургадаг” үзэл санааг дэвшүүлдэг байсан юм. нэ үгийн дагуу миний бие болон Харүмафүжи аварга “ах дүү”шиг л хамтдаа бие биеэсээ суралцаж, бие биеэ хөхиүлэн дэмжиж ирж дээ.022 онд Шинэ Монгол-Харүмафүжи эрдмийн хүрээлэнд хамтдаа сургуулийн хоол идэж байхдаа Монголд шинэ сүү дутагдалтай учир гадаадаас сүүнийхээ хэрэглээний бараг тал хувийг хуурай сүү хэлбэрээр оруулж ирдэг гэдгийг олж мэдсэн юм. Тиймээс бид хоёул хөрөнгө гарган, Монголд сүүний фермийн компани байгуулж, сургуулийн хүүхдийн хоолонд зориулан сүү нийлүүлэх зорилго тавин бизнесээ эхлүүлсэн учиртай.эхдээ энэ төрлийн бизнес амжилттай явсан тохиолдол байхгүйн дээр бизнесээ хөтлөн явуулж буй өнөөдөр ч гэсэн олон асуудалтай тулгарч байна. Жишээлбэл, Монголын өвөл -30 градус хүрэх нь энүүхэнд учир сүүний үнээ тэжээхэд дулаалга сайтай байр хэрэгтэй болдог. Мөн өвлийн улиралд ч гэсэн мал идэхэд хангалттай хүрэлцэхүйц өвс тэжээлийг тариалж, хадгалах хэрэгтэй болно. Үүний дээр амьтантай харилцах, хүүхдэд зориулсан ундаа бэлдэх зэргээс үзсэн ч бодит байдал дээр хүндхэн байх нь ойлгомжтой.изнесээ эхлүүлмэгц төсөөлөөгүй зүйл ар араасаа л хөврөв. Одоо ч гэсэн байдаг чадлаараа л Ахлах сургуулийн сурагчдад зориулсан мэдээ мэдээлэлЯпонд суралцахдаа Японы “Сэтгэл”-ийг мэдэрч, дэлхийн хэмжээнд жигүүрээ дэлгээрэйЁо Кооюү進路新聞Mongolia EditionThe Shinro Shimbun
元のページ ../index.html#1